КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР АВСАН 5 ИРГЭНИЙГ ХАЛДВАРТЫН ТАСАГТ ХЭВТҮҮЛЖ, ОЙРЫН ХАВТАЛЬ БОЛСОН 67 ИРГЭНЭЭС ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ШИНЖИЛГЭЭ АВАХАД БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ

2021.04.11
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Дэлгэрхаан, Хэрлэн суманд /Ковид-19/ батлагдсан 5 тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж, ойрын болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж гэрийн тусгаарлалтад оруулсныг аймгийн Шуурхай штабаас м...

Дэлгэрхаан, Хэрлэн суманд /Ковид-19/ батлагдсан 5 тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж, ойрын болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж гэрийн тусгаарлалтад оруулсныг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайлбал, Аймгийн Шуурхай штабын тандалт судалгаан багаас Дэлгэрхаан сумаас ойрын хавьтал 29, дам хавьтал 241, Хэрлэнбаян-Улаан тосгоноос ойрын хавьтал 31, дам хавьтал 117 болсон хүнийг тогтоож, гэрийн тусгаарлалтад авч, эрүүл мэндийн байгууллага хяналт тавин ажиллаж байгааг мэдээллээ.

Аймаг, сумын Шуурхай штабын хариу арга хэмжээний бүлгүүд батлагдсан таван тохиолдлын ойрын хавьтал болсон нийт 67 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр мэдээллээ. Хатуу хөл хорио тогтоосон энэ цаг хугацаанд ойрын болон дам хавьтлуудаас эхний, давтан, тандалтын шинжилгээ авах ажил үргэлжилнэ.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорио тогтоосон үед иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан гэртээ байхыг Шуурхай штабаас зөвлөж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ