АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР ГАРЛАА

2021.04.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
МУ-ын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр бүх аймаг маргаашнаас /2021.04.10/ эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд улаан түвшинд шилжиж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшга...

МУ-ын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр бүх аймаг маргаашнаас /2021.04.10/ эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд улаан түвшинд шилжиж байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, халдварын тархалтын улаан түвшинд шилжүүлсэн шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнийг хуралдаж, аймгийн Засаг даргын А/173 дугаар захирамжаар “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” дараах шийдвэрийг гаргалаа.

1. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот, аймаг, сумдын хооронд хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/-аас бусад орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд зогсоож, доторх хөдөлгөөний ажиллах цагийн хуваариар зохицуулж холбогдох дүрэм, журмыг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

2. Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Төрийн аудитын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын нийт ажилчдын 10 хүртэл хувийн бүрэлдэхүүнтэйгээр, Монгол банк, Шүүх, Прокурорын газар, өмгөөлөл, нотариат тусгай горимоор 09:00-12:00, 14:00-17:00 цаг хүртэл богиносгосон цагаар ажиллуулахаар боллоо.

3. Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Улаан загалмайн хороо, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шуудан харилцаа холбоо, шатахуун түгээх станц, уул уурхай, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Эрчим хүч, дулаан усан хангамж, ариутгалын аж ахуй нэгж байгууллагууд нийт бүрэлдэхүүнээр, цагийн хязгаарлалтгүйгээр ажиллуулахаар боллоо.

4. Хүнсний зах, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл, эмийн сан, автомат тооцооны машин, хэвлэл мэдээллийн байгуулага, дугуй засвар, эрх бүхий харуул хамгаалалтын байгууллагууд 09:00-18:00 цаг хүртэл хуваариар ажиллуулахаар боллоо.

5. Дээр дурдсанаас бусад байгууллага аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хориглов.

6. Уул уурхайн олборлолт, зам барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ирсэн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллуулахыг тухайн аж ахуй нэгж байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болголоо.

7. Аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл түр зогсоож энэ хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралтын болон цахим сургалтын зохицуулалт хийж ажиллахыг Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /С.Мөнхцэцэг/-д үүрэг болголоо.

8. Эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээний баг, стратегийн ач холбогдол бүхий салбарын ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/-т үүрэг болголоо.

9. Халдварын голомт бүхий сумдад хавьтал тогтоох, тандалт судалгааг эрчимжүүлэх, эрт илрүүлэх, зохион байгуулалтын бүх талын арга хэмжээг авч ажиллахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Шуурхай штаб /хурандаа Ж.Эрдэнэбат/-т тус тус үүрэг болголоо.

10. Аймгийн нутаг дэвсгэрт голомт бүхий объект, албан байгууллага, орон сууцны орц хонгил, цонх, хаалга, цахилгаан шат, нийтийн тээвэр, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбай зэрэг байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, Мал эмнэлгийн газар /Н.Анхбаяр/, Зооноз өвчин судлалын төв /Ц.Гэрэлмаа/-д тус тус даалгалаа.

11. Хэнтий аймгийн хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хориглолоо.

12. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /хурандаа Ж.Эрдэнэбат/-д тус тус даалгалаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ