"ЧАНДГАНА ӨГӨӨЖ" ХХК-ААС 1,1 САЯ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ, ЦАР ТАХЛЫГ ДАВАН ТУУЛЖ, НОГООН БҮС БОЛООРОЙ ГЭВ

2021.04.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Мөрөн суманд бүртгэлтэй уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандгана өгөөж” ХХК-аас аймгийн Онцгой комиссод 605 мянган төгрөгийн үнэ бүхий хамгаалах хувцас, хэрэгсэл, 500 мянган төгрөгийн мөн...

Хэнтий аймгийн Мөрөн суманд бүртгэлтэй уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чандгана өгөөж” ХХК-аас аймгийн Онцгой комиссод 605 мянган төгрөгийн үнэ бүхий хамгаалах хувцас, хэрэгсэл, 500 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.

Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт гарсан Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйлсэд аймаг, орон нутгийн онцгой комиссод дэмжлэг туслалцаа үзүүлэн өөрсдийн хувь нэмрээ оруулж буйг илэрхийлсэн албан бичигтэй хүргүүлж, цар тахлыг даван туулж, ногоон бүс болоорой гэжээ.

/Ковид-19/-ийн амаргүй цаг үед өгч буй буцалтгүй дэмжлэгийг Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ОБГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат нар талархан хүлээн авч, ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Л.Нямдаваад өгч, журмын дагуу зарцуулахыг үүрэг болголоо.

Г.Жавхлан захиралтай “Чандгана өгөөж” ХХК-ийн хамт олонд Хэнтий нутгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ