ӨНДӨРХААН ХАЙРХАНЫ ШҮТЭЭН ОВООНЫ ТАХИЛЫН ШИРЭЭГ ЗАСВАРЛАЖ, ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

2021.04.07
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн албан хаагчид Өндөрхаан хайрханы тахилын ширээг сэргээн засварлаж, ойр орчмын хогийг цэвэрлэсэн байна. Өндөрхаан хайрханыг Хан Хэнтий...

Өнөөдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн албан хаагчид Өндөрхаан хайрханы тахилын ширээг сэргээн засварлаж, ойр орчмын хогийг цэвэрлэсэн байна.

Өндөрхаан хайрханыг Хан Хэнтийчүүд өнө эртнээс шүтэж ирсэн арвин их түүхтэй. Хайрханы шүтээн овоог хамгийн сүүлд 2015 онд "Өндөрхаан уулын хишиг" ТББ-аас өөрчлөн засаж, найман тахил, гуутай бурхан, ганжир залсан бол нутгийн иргэд гуутай бурхан, ганжирыг авч Хар сүлд залсан билээ.

Тухайн үед тус байгууллагаас хайрханы бэлээс орой руу өгсөх шат барих, орой дээр нь сүүдрэвч хийх зураг төсөл гаргаж ажлаа эхлүүлэх гэсэн боловч Шадавдаржаалин, Гүндүгаварлин хийдийн лам нар, нутгийн ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хэрэгжүүлж чадаагүй юм.

Энэ нь уул хайрханаа онгон дагшинаар авч үлдэх, байгалийн төрхөөр нь хайрлах, уул хайрхан, лусын эзнээ хилэгнүүлэхгүй байх монголчуудын ёс заншил, зан үйлтэй холбоотой .

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ