ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛЖ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ИРГЭД 4 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙ ӨДРӨӨС ТУСГААРЛАЛТААС ГАРНА

2021.04.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, гэр бүлийн гишүүдтэйгээ гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс гарах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ а...

Өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдаж хоёр асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, гэр бүлийн гишүүдтэйгээ гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс гарах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн байгууллагын санал дүгнэлтийг авахад 3 дугаар сарын 26-ны өдрөөс буюу Чингис хотод хөл хорио тогтоосон өдрөөс тусгаарласан өдрийг тооцож, энэ сарын 9-ний өдрийг хүртэл тусгаарлалтад байх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч эрсдэл гарах магадлалтай гэж үзэж байна.

Коронавирусын /Ковид-19/ вакцинжуулалтыг аймгийн хэмжээнд 27 эрүүл мэндийн байгууллага 29 цэгт хийж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Засаг даргын Орлогч Ц.Чогсомжав Коронивус батлагдсан голомттой бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг вакцинжуулах шаардлагатай, тиймээс вакцины хуваарилалттай холбоотой зарим өөрчлөлт хийхийг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр үүрэг болголоо.

Эрүүл мэндийн Газрын дарга Л.Мэндбаяр коронавирусын халдвар авч Хэрлэн сумын Халдвартын тасагт эмчлэгдэж байсан 5 иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэнийг мэдээллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ