СУМДЫН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД 305,9 САЯ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНД 148,7 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ

2021.04.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтэд ...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваад даалгасан билээ.

Тэгвэл “Бусдадаа боломж олгоё” аян эхлээд 2021 оны 04-р сарын 01-ний өдрийн дүнгээр сумдын сум хөгжүүлэх санд 305,9 сая төгрөг, жижиг дунд бизнесийг дэмжих санд 148,7 сая төгрөг төвлөрчээ.

Зээлийн эргэн төлөлтийг сум тус бүрээр авч үзвэл

Галшар сум СХСанд 3000,0 мянган төгрөг, ЖДБДСанд 5072,0 мянган төгрөг

Баянхутаг сум СХСанд 50,0 мянган төгрөг, ЖДБДСанд 2825,6 мянган төгрөг,

Баянмөнх сум СХСанд 3787,3 мянган төгрөг, ЖДБДСанд 12609,0 мянган төгрөг,

Дархан сум СХСанд 1622,1 мянган төгрөг, ЖДБДСанд 8622,3 мянган төгрөг,

Дэлгэрхаан сум СХСанд 1850,0 мянган төгрөг, ЖДБДСанд 770,0 мянган төгрөг,

Жаргалтхаан сум СХСанд 13423,0 мянган төгрөг, ЖДБДСанд 1100,0 мянган төгрөг,

Цэнхэрмандал сум СХСанд 12715,0 мянган төгрөг, ЖДБДСанд 9005,0 мянган төгрөг,

Өмнөдэлгэр сум СХСанд 35788,8 мянган төгрөг, ЖДБДСанд 1839,0 мянган төгрөг,

Батширээт сум СХСанд 18475,8 мянган төгрөг, ЖДБДСанд 10667,5 мянган төгрөг,

Биндэр сум СХСанд 3216,4 мянган төгрөг, ЖДБДСанд 2176,2 мянган төгрөг,

Баян-Адарга сум СХСанд 5292,4 мянган төгрөг, ЖДБДСанд 685,7 мянган төгрөг,

Дадал сум СХСанд 15241,1 мянган төгрөг ЖДБДСанд 2400,0 мянган төгрөг,

Норовлин сум СХСанд 7484,0 мянган төгрөг, ЖДБДСанд 6930,0 мянган төгрөг,

Батноров сум СХСанд 5177,9 мянган төгрөг, ЖДБДСан 13623,9 мянган төгрөг,

Баян-Овоо сум СХСанд 2267,0 мянган төгрөг, ЖДБДС 1831,2 мянган төгрөг,

Мөрөн сум ЖДБДСанд 15081,7 мянган төгрөг, ЖДБДС 1831,2 мянган төгрөг,

Хэрлэн сум СХСанд 37301,3 мянган төгрөг, ЖДБДС 8078,0 мянган төгрөг,

Өлзийт тосгон СХСанд 380,1 мянган төгрөг,

Гурванбаян тосгон СХСанд 7520,1 мянган төгрөг,

Бор-Өндөр сум СХСанд 23878,7 мянган төгрөг, ЖДБДС 1945,3 мянган төгрөг, Бэрх СХСанд 25640,1 мянган төгрөг, ЖДБДС 33036,5 мянган төгрөгийн авлагыг барагдуулсан байна. Зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа сумдтай холбогдон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх талаар чиглэл өгч ажиллаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ-ЫН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС