ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨС 460 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭД БАЙНА

2021.04.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ажил авснаасаа хойш аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчидтай анхны албан уулзалтаа хийж байсан. Тэгвэл тэрбээр “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах явц, мөн үйл ажиллагаан...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ажил авснаасаа хойш аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчидтай анхны албан уулзалтаа хийж байсан. Тэгвэл тэрбээр “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах явц, мөн үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж 22 сум сууринд хүрч эрүүл мэндийн ажилтан, албан хаагчидтай уулзсаны зэрэгцээ тэдэнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тулгамдсан асуудлын талаар санал хүсэлт хүлээн авсан билээ.

Энэ сарын хоёрны өдөр болсон Аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэн баталсан төсвийн тодотголоор Орон нутгийн хөгжлийн санд 290,9 төгрөгийн нэмэн баталж, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдаас авсан санал хүсэлтийг ажил хэрэг болгож буйгаа Засаг дарга илэрхийллээ. Төсвийн тодотголоор орон нутгийн төсвийн зарлагыг 2,9 тэрбумаар нэмэгдүүлж байгаа бол зөвхөн орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт /2020.08 дугаар сараас хойш/ 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнчлэн бүх сумдын эрүүл мэндийн төвийн урсгал зардлыг 1,0 сая төгрөг байсныг ЭМТ-үүдийн эрхлэгч нарын хүсэлтээр 3 дахин буюу 3,0 сая болгон нэмэгдүүлжээ.

Үүнчлэн Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат саяхан Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа Бор-Өндөр хотын Нэгдсэн эмнэлэгт 150 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, аймгийнхаа эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд АШУҮИС, Улсын клиникийн төв хоёрдугаар эмнэлэгтэй хамтарч ажиллахаар болж, энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим сургалтын төвийг Эрүүл мэндийн газартай хамтарч хийхээр төлөвлөжээ.

Тэрбээр “Ковид-19” цар тахлын үед Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа эрчимжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

2021.04.02-ны өдрийн хурлаар баталсан төсвийн тодотголоор санхүүжигдэж буй эрүүл мэдийн салбарын төсөл арга хэмжээг дурдвал

Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны төвийн “Эрүүл аж төрөх Монгол ухаан” сургалтын төвийн тохижолтод /18,1 сая төгрөг/

Бэрх, Биндэр, Галшар, Баян-Адрага сумын ЭМТ, Бор-Өндөр суманд - Шаардлагатай Ариутгагч Автоклав

Дадал сумын ЭМТ-д - Мэс заслын гэрэл

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дадал сумын ЭМТ-д - Гематалогийн хагас автомат анализатор,

Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт - Антибиотек тодорхойлогч

Гурванбаян тосгоны ЭМТ-д - Нярайн дулаацуулах ширээ, Нярайн шарлалт хэмжигч,

Цэнхэрмандал, Баянхутаг сумын ЭМТ-д - Шээсний шинжилгээний аппарат,

Цэнхэрмандал сумын ЭМТ-д - Биохимийн Шинжилгээний аппарат,

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сургалтын кабинетын тохижилт

Сүрьеэгийн эмнэлэгт зөөврийн кварц, Genexpert аппаратын оношлуур, центербург принтер, вортикс,

Батноров сумын ЭМТ-д - Цусны анализатор,

Дэлгэрхаан сумын ЭМТ-д - ЭХО аппарат, Гематологийн анализатор,

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын 1 болон гэмтлийн тасагт - Хагалгааны суурь багаж, Ерөнхий мэс заслын багаж,

Баян-Овоо, Баянмөнх, Баянхутаг сумын ЭМТ-д –Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Хяналтын Монитор,

Баян-Овоо сумын ЭМТ-д - Хяналтын шахуурга

Дархан суманд - Дизель генератор

Баян-Адрага сумын ЭМТ-д Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг дээрх тоног төхөөрөмжийг авах хөрөнгө оруулалтыг төсвийн тодотголоор шийдвэрлэжээ.