ХЭНТИЙ АЙМАГТ /КОВИД-19/-ИЙН ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2021.04.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
/Ковид 19/ Коронавирусын вакцинжуулалт өнөөдөр Хэнтий аймагт эхэллээ. Вакцинжуулалтыг аймгийн хэмжээнд 27 эрүүл мэндийн байгууллагаас 29 цэгт хийх юм байна. Өнөөдөр Синофарм үйлдвэрийн ВЕРОЦЕЛЛ вакциныг Эрүүл мэндийн газрын дарг...

/Ковид 19/ Коронавирусын вакцинжуулалт өнөөдөр Хэнтий аймагт эхэллээ. Вакцинжуулалтыг аймгийн хэмжээнд 27 эрүүл мэндийн байгууллагаас 29 цэгт хийх юм байна. Өнөөдөр Синофарм үйлдвэрийн ВЕРОЦЕЛЛ вакциныг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр хийлгэсэн бөгөөд Эрүүл мэндийн салбарын 1053 хүн, үүнээс Нэгдсэн эмнэлгийн 280 ажилчин албан хаагчдад хийхэд бэлэн болсныг тэрбээр дуулгалаа. Вакциныг эхний ээлжид Ковид-19 тэмцэж буй Эрүүл мэнд, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ЗӨСТ, Авто тээврийн төв, Шуурхай штабт ажиллаж буй албан хаагч нар, ард иргэд хийлгэх бөгөөд, вакцинжуулалтын хуваарийг онцгой комиссоос гаргасан гэлээ

.Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр “Вакцины эхний тунг авснаас хойш 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа авна. Эхний тунг аваад өвчний халдвараас сэргийлнэ гэсэн үг биш, хувь хүн өөрөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж байх ёстойг зөвлөлөө. Эхний тунг аваад дэглэмээ баримтлаагүйгээс 532 хүн халдвар авсан. Хоёр дахь тунг авч байж дархлаа тогтоно гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Хэнтий аймгийн 18-аас дээш насны 45 мянга гаруй иргэдэд вакцин хийх ёстой. Эрүүл мэндийн яамаас 4585 вакцины тун хуваарилсан бөгөөд нийт вакцины 10 хувь нь ирээд байна. Вакцины хангалт тасралтгүй үргэлжилбэл богино хугацаанд иргэдээ вакцинжуулж чадна гэдгийг албан эх сурвалж мэдээллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ