АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

2021.04.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 3 сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. ...

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 3 сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Өнөөдөр Аймгийн Сонгуулийн хороо Анхдугаар хуралдаанаа 100 хувийн ирцтэйгээр хуралдуулж, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм танилцуулан, баталгаа гаргуулсан бөгөөд сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, сонгуулийн хорооны ажиллах байрны байршил, гишүүдийн ажил үүргийн хуваарь болон сумд хариуцан ажиллах хуваарийг хэлэлцэн баталлаа.

Мөн сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэлд хамрагдаж, гэрчилгээ авсан албан хаагчдын мэдээллийг нягталж, сумдын нөөц бүрдүүлэлтийн явцад хяналт тавьж ажиллах чиглэлийг өгсөн байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО