ШУУРХАЙ ШТАБЫН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭВЧЛЭХ, МЭДЭЭЛЛИЙН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООГ ШУУРХАЙ БОЛГОХ ҮҮРГИЙГ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БАГТ ДААЛГАЛАА

2021.04.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Шуурхай штабын дэргэд байгуулагдсан мэдээлэл технологийн багийн IT инженерүүдтэй уулзалт хийлээ. Тэрбээр уулзалтаар Шуурхай штабын баг бүлгүүд, мэргэжли...

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Шуурхай штабын дэргэд байгуулагдсан мэдээлэл технологийн багийн IT инженерүүдтэй уулзалт хийлээ.

Тэрбээр уулзалтаар Шуурхай штабын баг бүлгүүд, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, аливаа ажлыг зохион байгуулахад - хурд, шуурхай ажиллах, цахим мэдээллийн хяналтын систем шаардлагатай байгааг хэлж, хяналтыг тогтолцоог шуурхай болгох программ хангамжийн шийдэл гаргаж танилцуулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Шуурхай штабын дэргэдэх Эрсдэлийн Харилцаа холбооны бүлэг буюу Мэдээлэл технологийн багийг төрийн байгууллагуудад ажиллаж байгаа шилдэг IT инженерүүдээр бүрдүүлсэн байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ