Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ИТХ-ЫН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр 10 цагаас аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан эхэллээ. Дөрөвдүгээр хурлаар Хэнтий аймгийн 2021 оны төсвийг тодотгох, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг уламжлах тухай зэрэг үндсэн гурван асуудлыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлнэ.
Хурлын эхэнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дөрөвдүгээр хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж буйг дурдаад, Бор-Өндөр, Хэрлэн суманд үүссэн Коронавирусын нөхцөл байдлыг шуурхай ажиллаж хяналтдаа авсан, аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудад ард иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийллээ.
Харин МАН-ын хорооны дарга, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Л.Батсайхан төрийн жинхэнэ албан хаагч болж буйтай холбогдуулан бүлгийн даргаас татгалзаж, оронд нь аймгийн ЗД-ын орлогч, ИТХ-ын төлөөлөгч Ц.Чогсомжав бүлгийн дарга болж буйг мэдээллээ.
Яг одоо төсвийн тодотголын төслийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа танилцуулж байна. Дөрөвдүгээр хуралдаанд танхимаар таван төлөөлөгч, цахимаар 24 төлөөлөгч оролцож, ирц 74,3 хувьтай байгааг хурлын ажлын албанаас мэдээллээ.