БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ОЙРЫН ХАВЬТЛУУДААС КОРОНАВИРУСЫН ДАВТАН ШИНЖИЛГЭЭ АВАХ АЖИЛ ӨНДӨРЛӨЖ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛУУДАА НЭГТГЭЖ БАЙНА

2021.04.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймагт сүүлийн 24 цагийн байдлаар нэмж тохиолдол бүртгэгдээгүй. Нийт коронавирусын батлагдсан тохиолдол 11. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бор-Өндөр сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал, хөнгөн, эмчилгээний баг...

Хэнтий аймагт сүүлийн 24 цагийн байдлаар нэмж тохиолдол бүртгэгдээгүй. Нийт коронавирусын батлагдсан тохиолдол 11. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бор-Өндөр сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал, хөнгөн, эмчилгээний баг шуурхай ажиллаж байна.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн аймгийн Шуурхай штаб, Политехникийн коллежид тусгай нөхцөлд 24 цагаар ажиллаж байгаа Хариу арга хэмжээний багтай цахимаар хуралдаж, аймгийн эрсдэлийн түвшин, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Батлагдсан 11 тохиолдлын ойрын хавьтлуудаас давтан /баталгаажуулах/ шинжилгээ авах ажил аймгийн хэмжээнд өндөрлөх шатандаа орж, шинжилгээний хариу эхнээсээ гараад эхэлжээ. Хариу арга хэмжээний баг дам хавьтлуудын цар хүрээг эцсийн байдлаар тогтоож, судалгаа, шинжилгээний ажлуудаа нэгтгэж байна.

Орой 20:00 цагт аймгийн Онцгой комисс хуралдана. Хурлын төгсгөлд ОК-ын шийдвэрийн талаар бид эргэн мэдээлнэ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ