2021.04.01-НИЙ ОРОЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ ТАНИЛЦУУЛНА

2021.03.31
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
/2021.03.31/ Өнөөдөр 20:00 цагаас аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Хэнтий аймагт сүүлийн 24 цагт коронавирусын халдвар нэмж бүртгэгдээгүй. Батлагдсан 11 тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тодорхойлж, PCR...

/2021.03.31/ Өнөөдөр 20:00 цагаас аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээлэл хийлээ. Хэнтий аймагт сүүлийн 24 цагт коронавирусын халдвар нэмж бүртгэгдээгүй. Батлагдсан 11 тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тодорхойлж, PCR болон түргэвчилсэн оношлуураар нийтдээ 3200 гаруй шинжилгээ хийгдсэн. Өнөөдрөөс батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас давтан буюу тандалтын шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Тухайлбал, Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшарт PCR болон түргэвчилсэн оношлуураар бусад сумдад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

Маргааш буюу 2021.04.01-ний өдрийн 16:00 цагт аймгийн Шуурхай штабт бүх шинжилгээний хариу, аймгийн эрсдэлийн түвшинг тодорхойлсон дүн мэдээ нэгтгэгдэж, улмаар 2021.04.01-ний өдрийн 20:00 цагт аймгийн Онцгой комиссыг хуралдуулахаар товложээ.

Аймгийн Засаг дарга батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас давтан авч буй Коронавирусын шинжилгээний хариу сөрөг гарвал Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, цаашид авах зохион байгуулалтаа тодорхой мэдээлэх талаар дурдсан.

Тэрбээр мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 6 хоногийн хугацаанд Аймгийн Онцгой комисс, шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн бүхий үйл ажиллагаа Хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу явагдсан. Ард иргэд маань хөл хорио, гэрийн дэглэм, халдвар хамгааллаа сайтар баримталж байна гэлээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР