МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО БАЙГУУЛАГДЛАА

2021.03.31
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
МУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос 3 дугаар сарын 29-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулсан. Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны то...

МУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос 3 дугаар сарын 29-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулсан.

Тэгвэл өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг уншиж танилцуулан, аймгийн сонгуулийн хорооны тамга албан бланкыг гардуулан өгч, энэ удаагийн сонгууль /Ковид-19/ аймаг орон нутагт бүртгэгдсэн амаргүй цаг үед зохион байгуулагдах гэж байна. Тиймээс аймгийн сонгуулийн хороог сум, хэсгийн хорооны бүх шатанд халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан ил тод, нээлттэй ажиллахыг хүслээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Өнөөдрөөс аймгийн сонгуулийн хороо үйл ажиллагаагаа албан ёсоор явуулан эхэлж байгаа бөгөөд бүрэлдэхүүний хувьд өмнө ажиллаж байсан туршлагатай албан хаагчид бүрдэснийг аймгийн сонгуулийн хорооны дарга мэдээллээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны Аймгийн сонгуулийн хорооны даргаа аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Орон нутгийн хурлын байгууллага хариуцсан ажилтан Ш.Эрдэнэжаргал, гишүүдэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн ЦГ-ын дарга Б.Батсайхан, УБХ-ийн дарга Б.Төрхүү, Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Архивын тасгийн дарга Б.Мөнгөнцэцэг нар томилогдсон байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх 4 дүгээр сарын 10-ны өдрийн өмнө сумын сонгуулийн хороо, сумдын сонгуулийн хороо 5 дугаар сарын 10-ны өмнө хэсгийн хороодоо байгуулах аж.