АЙМГИЙН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ДАХИН ХИЙЖ, ОЙРЫН ХАВЬТЛУУДААС ТАНДАЛТЫН ШИНЖИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ /2021.03.31/

2021.03.31
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдсаны ард аймгийн Засаг Ц.Идэрбат Штабын хариу арга хэмжээний баг, эрсдэлийн улаан төвшинд байгаа Бор-Өндөр, Хэрлэн, Баянмөнх, Дархан, Галшар сумын штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ. ...

Өнөөдөр аймгийн Шуурхай штаб хуралдсаны ард аймгийн Засаг Ц.Идэрбат Штабын хариу арга хэмжээний баг, эрсдэлийн улаан төвшинд байгаа Бор-Өндөр, Хэрлэн, Баянмөнх, Дархан, Галшар сумын штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.

Хурлаар коронавирусын нөхцөл байдал хяналтад байгааг мэдээлж, дээрх сумдын штабуудад батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал болсон иргэдээс дахин "тандалт"-ын шинжилгээ авах үүргийг өглөө. Хэрлэн, Бор-Өндөр, Дархан сум түргэвчилсэн оношлуурын нөөцтэй бол нөөц багассан Галшар, Баянмөнх сум өнөөдөр Эрүүл мэндийн газраас оношлуур татаж авна. Үүнчлэн эрсдэлийн улаан түвшинд байгаа сумдыг дахин эрсдэлийн үнэлгээгээ гаргах, Шуурхай штабын эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлтийн бүлгийг аймгийн хэмжээний үнэлгээг 2021.04.01-ний өдрийн 16:00 цагаас өмнө гаргах хугацаатай үүрэг өглөө.

Коронавируст халдварын нөхцөл байдлын аймгийн эрсдэлийн үнэлгээ, батлагдсан 11 тохиолдлын ойрын хавьтлуудаас авсан тандалтын шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорио сунгах эсэх талаар шийдвэр гаргана гэж эх сурвалж мэдээллээ. Хэрвээ нөхцөл байдал нааштайгаар эргэвэл цаашдаа аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх зохион байгуулалт, төлөвлөлтийг урьдчилсан байдлаар гаргаж танилцуулахыг Шуурхай штабт мөн үүрэг болголоо.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ