АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМДЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА, ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДАЖ, ТЭДНИЙ ДЭВШҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021.03.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар аймгийн нийт сумын Онцгой комиссын дарга буюу Засаг дарга, Шуурхай штабын дарга буюу ЗДТГ-ын дарга нартай Коронавируст халдвар...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар аймгийн нийт сумын Онцгой комиссын дарга буюу Засаг дарга, Шуурхай штабын дарга буюу ЗДТГ-ын дарга нартай Коронавируст халдварын нөхцөл байдал, сумдын санал хүсэлттэй холбоотойгоор цахимаар хуралдлаа.

Коронавирусын эрсдэлийн "Улаан" түвшинд байгаа Баянмөнх, Галшар, Дархан сумдад PCR шинжилгээ авсан иргэдээсээ түргэвчилсэн оношлуураар даван шинжилгээ авахад хариу сөрөг гарсан бөгөөд тус сумдад хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байгааг сумдын удирдлагууд мэдээллээ.

Сумдаас Коровирусын нөхцөл байдлаас шалтгаалж, эрсдэлийн сан, түргэвчилсэн оношлуурын нөөц багассантай холбогдуулан нийтлэг 10 орчим санал хүсэлт аймгийн Засаг даргад уламжиллаа.

Тэрбээр Эрсдэлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг өгч, гамшгийн үед зарцуулах зардал, түргэвчилсэн оношлуурыг зах зээлээс худалдан авч шийдвэрлэхийг үүрэг болгов.

Үүчлэн бүх сумдад ковидын үеийн бэлтгэл бэлэн байдалтай холбоотой санхүүгийн асуудлаа шийдвэрлэх бололцоог бүрдүүлж сумдаас дэвшүүлсэн 10 гаран асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ