АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБЫН МЕНЕЖЕР Л.МЭНДБАЯР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ /2021.03.26/

2021.03.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр 20:30 цагт аймгийн ЭМГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр Хэрлэн суманд шинээр коронавирусын нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 7 болоод байгаа юм. ...

Өнөөдөр 20:30 цагт аймгийн ЭМГ-ын дарга бөгөөд Шуурхай штабын менежер Л.Мэндбаяр Хэрлэн суманд шинээр коронавирусын нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Ингэснээр батлагдсан тохиолдол 7 болоод байгаа юм.

Тус иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт Шуурхай штабын Хариу арга хэмжээ авах нэгдүгээр баг эмчилж эхэлсэн бөгөөд биеийн байдал зовуурь багатай байгааг эх сурвалж мэдээллээ. Халдвар авсан иргэний ойрын хавьтал 52, дам хавьтал 167 иргэний судалгааг тандалт судалгааны баг гаргасан бөгөөд нийт ойрын хавьтлуудаас шинжилгээ авахад сөрөг гарсан аж.

Харин Бор-Өндөрт суманд батлагдсан 6 тохиолдлын ойрын хавьтал 43, дам хавьтал 280 хүний судалгааг сумын Шуурхай штабаас аймгийн Шуурхай штабт ирүүлээд байна. Маргааш буюу гуравдугаар сарын 28-ны өглөө тус сумын 100 иргэний PCR шинжилгээний сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид хийхээр болсныг ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр мэдээлэв.

Тэрбээр Ковидын халдвар агаар дуслын замаар халдварладаг, өөрөө өвдөхгүй ч гэсэн бусдад халдвар тархаадаг. Шинжилгээ өгөөд орон нутаг руу ирсэн ч гэсэн шинж тэмдэггүй үед нь шинжилгээний хариу сөрөг гардаг. Иймээс тайвширч болохгүйг дуулгаад коронавирустэй тэмцэх ажилд эв эе, хамтын хүч, ард иргэдийн ухамсар чухлыг онцолж, энэ өвчнийг хамтдаа даван туулахыг уриаллаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ