ХУРАНДАА Н.ЖАРГАЛСАЙХАН ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ЛУУ ТОМИЛОГДЛОО

2021.03.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Хилийн цэргийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан Хил хамгаалах ерөнхий газар луу томилогдож байгаа бөгөөд өнөөдөр түүнийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хүлээн авч хүндэтгэл үзүүлж, цаашдын ажилд нь амжилт хүсл...

Хилийн цэргийн 0287 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан Хил хамгаалах ерөнхий газар луу томилогдож байгаа бөгөөд өнөөдөр түүнийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хүлээн авч хүндэтгэл үзүүлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар нар оролцож, Дадал сумаар овоглосон хилийн цэргийн 0287 дугаар ангийн амжилт бүтээл, төлөвлөгөөт ажил, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Хурандаа Б.Жаргалсайхан хил хамгаалах байгууллагад залуу наснаасаа эхлэн зүтгэж, олон арван баатарлаг хилчдийг төрүүлсэн юм.

Тэрбээр 1991 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Цэргийн биеийн тамирын офицер, цэргийн команд мэргэжлээр төгссөн. Анх 1991-2001 онд Говь-Алтай аймгийн хилийн цэргийн ангид Заставын дарга, Штабын офицер, 2003 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын хилийн албаны дээд курс төгсөөд 2003-2005 онд Ховд аймгийн Үенч суманд байрлах Хилийн цэргийн ангид Штабын даргын орлогч, Хилийн албаны тасгийн дарга, 2005-2011 онд Өмнөговь аймгийн Овоотын ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар, 2011-2013 онд Увс аймгийн Баруунтуруун сум дахь Хилийн цэргийн ангид захирагчийн I орлогч, Штабын даргаар, 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн ангид Штабын даргаар, 2016-2017 онд Булган аймгийн Тэшиг сум дахь хилийн ангид захирагчаар, 2017 оноос 2021 оны өнөөг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хилийн цэргийн 0287-р ангийн захирагчаар ажиллажээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ