АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ ХУГАЦААНЫ ӨМНӨ ХУРАНДАА ЦОЛООР ШАГНУУЛСАН ШШГГ-419 ДҮГЭЭР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН ДАРГА Д.ХАТАНБААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.03.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат  Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Д.Хатанбаатарыг дөнгөж сая хүлээн авч, Хан Хэнтий нутгаас хурандаа цолтон нэгээр нэмэгд...

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат  Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Д.Хатанбаатарыг дөнгөж сая хүлээн авч, Хан Хэнтий нутгаас хурандаа цолтон нэгээр нэмэгдэж буйд талархаж хүндэтгэл үзүүлж, ажилд нь, хамт олонд нь амжилт хүслээ.

Хурандаа Д.Хатанбаатар Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/191 дүгээр тушаалаар хугацааны өмнө “Хурандаа” цолоор шагнагдсан юм.

Дашнямын Хатанбаатар нь Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 41 настай. 2005-2009 онд Цагдаагийн академид суралцан Эрх зүйч-Цагдаагийн ажилтан мэргэжил эзэмшсэн. 2016 онд Улаанбаатар эрдэм сургуулийг хууль зүйн магистраар суралцан төгсжээ.

Хурандаа Д.Хатанбаатар нь 1999-2005 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасагт цагдаа, 2005-2009 онд сонсогч, 2009-2014 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгч, 2014-2015 онд Тахарын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, 2015-2016 онд Хэнтий аймгийн Тахарын газрын дарга, 2016-2017 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/985 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Шуурхай удирдлага хяналтын төвийн дарга, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн б/1020 дугаар тушаалаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн даргаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр улсад 22 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байна.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1999, 2002, 2010 онуудад Хэнтий аймгийн Цагдаагийн газрын “Ажил хөдөлмөрийн аварга ажилтан”-аар 2011 онд “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, МЗХ-ны “Цэргийн алдар” тэмдэг, “Цагдаагийн албаны төлөө-3 зэргийн тэмдэг”-ээр,  2012 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” тэмдэг, Тэргүүний соёлч боловсон офицер, ЦЕГ-ын “Жуух бичиг, 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хамгийн зоригтой алба хаагч”, Хууль зүйн яамны жуух, 2016 онд “Цагдаагийн алдар тэмдэг”, Тахарын албаны “Хүндэт тэмдэг”-ээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-аар, 2020 онд “Цэргийн гавьяаны одон”-оор тус тус шагнаж урамшуулсан байна.