“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЭГ”-ИЙН ЗАСВАРЫН ТӨСӨЛ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ГЭРЭЭНД ЭЛЧИН САЙД Х.КОБАЯШИ БОЛОН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ НАР ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2021.03.17
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
3-р сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар хүрэлцэн ирж, Япон Улсын Засгийн газрын “Өвсни...

3-р сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар хүрэлцэн ирж, Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих Хэнтий аймгийн "Уламжлалт анагаах ухааны эмнэлэг"-ийн засварын төсөл буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга Ц. Идэрбат нар гарын үсэг зурлаа.

Уг засварын ажлын үр дүнд тус эмнэлгийн барилгын дулаан алдалт, сантехникийн бүрэн бүтэн байдал, гадна орчны тохижилт, эмнэлгийн тусгай хэрэгцээний өрөө тасалгаануудын зохион байгуулалт цогцоороо шийдэгдэж, УАУ-ны тусламж үйлчилгээг иргэдэд тав тухтай орчинд чанартай хүртээмжтэй хүргэх орчин нөхцөл бүрдэх юм.