"МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН-100" СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УЛСЫН УРАЛДААНД СУРАГЧ Ө.ЭРДЭНЭБАТЫН БҮТЭЭЛ ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЖЭЭ

2021.03.16
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудтай хамтран оюутан, сурагчдын дунд “Монгол...

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудтай хамтран оюутан, сурагчдын дунд “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааныг улс орон даяар амжилттай зохион байгуулж явуулжээ.

Гар зургийн уралдаан хоёр сарын хугацаанд явагдсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 800 гаруй оюутан, сурагчид бүтээлээ ирүүлж, оролцсон байна. Тус уралдаанд "Хан Хэнтий цогцолбор" сургуулийн 12А ангийн сурагч Ө.Эрдэнбат тусгай байр эзэлсэн байна.

Тэрбээр тус уралдаанд илгээсэн зургаараа уралдааны эхний шатанд буюу Хэнтий аймагтаа тэргүүлээд байсан юм.Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан шагналт тусгай байрууд буюу ангилал бүрээс 10, нийт 50 гар зургийг шалгаруулан “Монгол цэргийн музей”-д 3 дугаар сарын сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл дэлгэж, оюутан, сурагчдынхаа туурвисан монгол цэргийн тухай өгүүлэх гар зургийг олон нийтэд хүргэхээр ажиллаж эхэллээ.

Үүгээр зогсохгүй 800 оюутан, сурагчийн ирүүлсэн бүтээлээс шилдэг 100 гар зургаар зургийн альбом бүтээж, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад тарааж, цэрэг-эх оронч үзлийг түгээхээр төлөвлөн ажиллаж байгааг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлсэн байна.