ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.03.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр өглөө аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөл хуралдлаа. Тус хурлаар цаг үеийн асуудал, 2021 оны бүтээн байгуулалт, аймгийн ИТХ ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болохтой холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, Төсв...

Өнөөдөр өглөө аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөл хуралдлаа. Тус хурлаар цаг үеийн асуудал, 2021 оны бүтээн байгуулалт, аймгийн ИТХ ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болохтой холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, Төсвийн тодотгол, “Хэнтий орон сууц” ажлын хэсгийн ажлын явцын талаар хэлэлцлээ.

Хурлын дүнд аймгийн төсвийг тодотголын саналыг нэгтгэх, Эрүүл мэнд, Боловсролын салбар, төрийн албан хаагчдын сургалттай холбоотой “Зөгийн үүр” арга хэмжээг боловсруулж, Аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх, Засаг даргын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилттэй холбоотой агентлагуудын хуралдааны товыг зарлах гэх мэтчилэн хэд хэд үүрэг даалгаврууд өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж ирээд гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа цаг үеийн асуудлаар цахим хурал уулзалтуудыг өдөр бүр хийж байсан бөгөөд өнөөдөр түүний гэрийн ажиглалтын хугацаа дуусаж, ажилдаа ороод байна.