ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2021.03.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
“Наурыз мейрамы құтты болсын! Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, амьтай бүхэн сэргэдэг энэ цагт Казахын ард түмний Наурызын буюу Нарны баярын тохиож байна. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хур...

“Наурыз мейрамы құтты болсын!

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, амьтай бүхэн сэргэдэг энэ цагт Казахын ард түмний Наурызын буюу Нарны баярын тохиож байна.

Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн.

Наурыз гэдэг нь "Шинэ өдөр"-ийг буюу оны эхний өдрийг, Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе юм. Тэгэхээр наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн зоны баяр юм. Эрт цагаас Наурызын баяраар гол горхи, булгийн эхийг нээж, мод цэцэг суулгаж, нар, газар эхдээ сүү сацаж мэндчилдэг ёс заншилтай.

Дэлхий дахинд Ойрх Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэж байна.

Ингээд нийт казах ард түмэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, Наурызын баярын мэнд дэвшүүлье.