АРДЫН ЖУРАМТ ЦЭРГИЙН АНХНЫ ХОРООНЫ ДАРГА, ПАРТИЗАН Б.ПУНЦАГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2021.03.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, “Монгол цэргийн өдөр”-өөр Ардын журам цэргийн анхны хороон дарга, партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чог...

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, “Монгол цэргийн өдөр”-өөр Ардын журам цэргийн анхны хороон дарга, партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ, бэлтгэл хурандаа Д.Сайнболд, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Ж.Гантулга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Лхагвахатан, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсайхан, Тагнуулын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Алтангэрэл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг тэргүүтэй төлөөлөгчдөөс гадна Хэрлэн сумын ИТХ, Онцгой байдлын газар, Аймгийн Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 0419 дүгээр нээлттэй хорих анги, Шүүхийн шинжилгээний албаны дарга удирдлагууд оролцлоо.

Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Базарын Пунцаг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Ховд, Улиастайг чөлөөлөх зэвсэгт тэмцэлд их бууны Пунцаг нэрээр дайнд оролцож Ховд, Улиастайн амбаныг хөөж гаргах их үйлд оролцсон. 1919 онд Хиагтын гамин цэргийн албанд ажиллаж байхдаа Сүхбаатар, Чойбалсантай танилцаж байв. Ардын төр засгийн даалгавраар Ардын Хувьсгалын анхны 7 болох Сүхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзан, Чагдаржав, Лосол, Догсом нарыг улсын хилээр гаргах, буцаан оруулах мөн Оросоос зэвсэг техник оруулж ирэх ажлыг хариуцан ажиллаж байжээ. Ардын журамт цэргийн анхны хороон дарга, сүүлд 4-н хороо байгуулагдахад 1-р хороон даргаар ажиллаж Хиагтыг чөлөөлөх дайнд тэрбээр оролцсон юм.

МАН-ын анхдугаар хуралд оролцож намын дүрэм программыг батлах худалд оролцсон 26 хүний нэг, Баруун хойд хязгаарт Чойбалсантай цуг түүний орлогчоор явж байсан. Чойбалсанг Сүхбаатар жанжны орлогчоор ажиллахаар явах үед Баруун хязгаарын цэргийн командлагч болсон.

Баруун хязгаарыг чөлөөлөх ажлыг дуусгасны дараа Ховдын хязгаарт Хатан баатар Магсаржавын орлогчоор очиж Ховдын хязгаарыг Цагаантнаас чөлөөлөх дайнд оролцсон юм. Түүний бүтээсэн энэхүү гавьяаг хүндэтгэж Хэнтий аймгийн Хэрлэн суманд хөшөөг нь сүндэрлүүлсэн билээ.