"ЦЭРГИЙН ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ" ЦАХИМ УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ШАЛГАРЛАА

2021.03.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулж, иргэд, хүүхэд залуучуудад Монгол улсын Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судлан таниулах, тэдний авьяас чадварыг нээн хөгж...

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулж, иргэд, хүүхэд залуучуудад Монгол улсын Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судлан таниулах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” цахим уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, Сумдын ЗДТГ, Соёлын төвүүдтэй хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан

тус уралдаанд Бэрх хотын иргэн Б.Цолмонбаатар "Торгон хилийн зүг" дуугаар тэргүүн байр,

Мөрөн сумын иргэн Б.Лхагвасүрэн “Эх орон тайван байна” дуугаар дэд байр,

Дэлгэрхаан сумын иргэн Б.Ариунбаатар “Байлдагчийн дуу”-аар гутгаар байранд шалгарч, тус тус өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэж байна.

Шилдэг оролцогчдын шагналыг "Монгол цэргийн өдөр"-өөр гардуулах юм байна.Тус уралдаанд мэргэжлийн дуучид оролцоогүй бөгөөд хөдөө орон нутгаас бүх сумд хамрагдаж, нийт 25 оролцогч оролцжээ.