ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГ СУМДЫН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД 106,4 САЯ ТӨГРӨГ, ЖДБДС-д 34.4 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ

2021.03.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтэд...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваад даалгасан билээ.

Тэгвэл 7 хоног бүр аймгийн тус хэлтсээс зээлийн төлөлтийн талаар мэдээлэл хийж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 7 хоногт “Бусдадаа боломж олгоё” аяны хүрээнд сумдын сум хөгжүүлэх санд 106,4 сая, жижиг дунд бизнесийг дэмжих санд 34,4 сая төгрөг төвлөрчээ.

Сумдаас хамгийн багадаа 40,0 мянган төгрөг, хамгийн ихдээ 64,3 сая хүртэлх зээлийн төлөлт хийгдсэн байна.

Зээлийн эргэн төлөлтийг сум тус бүрээр авч үзвэл Галшар сум СХСанд 1000,0 мянган төгрөг, ЖДБДСанд 40.0 мянган төгрөг,

Баянхутаг сум ЖДБДСанд 40.0 мянган төгрөг ,

Баянмөнх сум СХСанд 100.0 мянган төгрөг, ЖДБДСанд 409.0 мянган төгрөг,

Дархан сум СХСанд 1190,7 мянган төгрөг,

Жаргалтхаан сум СХСанд 6840.0 мянган төгрөг,

Цэнхэрмандал сум СХСанд 5590,0 мянган төгрөг, ЖДБДСанд 4000,0 мянган төгрөг,

Өмнөдэлгэр сум СХСанд 200,0 мянган төгрөг, ЖДБДСанд 400,0 мянган төгрөг,

Батширээт сум СХСанд 3520,9 мянган төгрөг, ЖДБДСанд 5350,0 мянган төгрөг,

Баян-Адарга сум СХСанд 1515,0 мянган төгрөг,

Дадал сум СХСанд 99,4 мянган төгрөг ЖДБДСанд 100,0 мянган төгрөг, Норовлин сум СХСанд 1249,0 мянган төгрөг,

Батноров сум СХСанд 2709,5 мянган төгрөг, ЖДБДСан 5109,3 мянган төгрөг,

Баян-Овоо сум СХСанд 1767,0 мянган төгрөг, ЖДБДС 1731,2 мянган төгрөг,

Мөрөн сум ЖДБДСанд 5110,0 мянган төгрөг,

Хэрлэн сум СХСанд 64300,0 мянган төгрөг, ЖДБДС 16300,0 мянган төгрөг,

Өлзийт тосгон СХСанд 86,0 мянган төгрөг,

Бор-Өндөр сум СХСанд 10544,3 мянган төгрөг, ЖДБДС 525,0 мянган төгрөг,

Бэрх СХСанд 571,3 мянган төгрөг, ЖДБДС 436,9 мянган төгрөгийн авлагыг барагдуулсан байна.

Дэлгэрхаан, Биндэр сумд Гурванбаян, ХБУлаан тосгон төлөлт байхгүй байлаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ-ЫН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС