ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХ ҮҮРЭГ, НИЙГМИЙН ОРОЛЦООНЫХОО ТАЛААР “ҮЗЭСГЭЛЭНТ МОДОД”-Д ЗӨВШИЛЦӨЖ БАЙНА

2021.03.08
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зэрэг чухал сэдвийг дэвшүүлэн тавьсан “Үзэсгэлэнт модод” арга хэмжээ Чингис цамхагт өнөөдөр зохион байгуулагдаж байна. Аймгийн ИТХ, Монголын эмэгтэйчүү...

Эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зэрэг чухал сэдвийг дэвшүүлэн тавьсан “Үзэсгэлэнт модод” арга хэмжээ Чингис цамхагт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Аймгийн ИТХ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулж буй тус арга хэмжээнд салбар салбарын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэйчүүд оролцож, үзэл бодлоо илэрхийлж, цаашид дэвшүүлэн ажиллах зорилт, зорилгоо хэлэлцэж байна.

“Үзэсгэлэнт модод” арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат оролцож, эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 60 шахам эмэгтэйчүүдэд, аймгийнхаа эрчүүдийн өмнөөс баяр хүргэж, цаашид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, багасгах тал дээр хамтарч ажиллах, үр хүүхдээ зөв төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, ирээдүйн хариуцлагатай, эх оронч иргэнийг бэлдэхэд бүх эмэгтэйчүүдийн оролцоо чухал гэдгийг онцолж, хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн тэрбээр аймгийн ИТХ-ын даргаар, хотын захирагчаар эмэгтэйчүүд томилогдсоныг онцолж, цаашид аливаа ажилд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо тал дээр дорвитой ажил зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.