ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ “БУСДАДАА БОЛОМЖ ОЛГОЁ” АЯНЫ ХҮРЭЭНД СУМДЫН СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД 88,9 САЯ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНД 73,7 САЯ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ

2021.03.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтэд...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 2021 оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх тухай А/62 дугаартай захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваад даалгасан билээ.

Тэгвэл аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс эргэн төлөлтийн талаар 7 хоног бүр мэдээлж байхаар боллоо.

Өнгөрсөн долоо хоногт “Бусдадаа боломж олгоё” аяны хүрээнд

Баянмөнх сумын СХС-д 1405.3 мянган төгрөг, ЖДБДС-д 4598.0 мянган төгрөг,

Дархан сумын СХС-д 269.5 мянган төгрөг, ЖДБД-д 100.0 мянган төгрөг,

Өмнөдэлгэр сумын СХС-д 20155,0 мянган төгрөг, ЖДБДС-д 6414,3 мянган төгрөг,

Цэнхэрмандал сумын СХС-д 300,0 мянган төгрөг, ЖДБДС-д 2465,0 мянган төгрөг,

Гурванбаян тосгоны СХС 5520,1 мянган төгрөг, ЖДБДС 2000,0 мянган төгрөг,

Мөрөн сумын СХС-д 2580,0 мянган төгрөг, ЖДБДС-д 7178,0 мянган төгрөг,

Хэрлэн сумын СХС-д 1300,0 мянган төгрөг, ЖДБДС-д 1800,0 мянган төгрөг,

Биндэр сумын СХС-д 1300,0 мянган төгрөг, ЖДБДС-д 2037,1 мянган төгрөг,

Батширээт сумын СХС-д 11155,0 мянган төгрөг, ЖДБДС-д 627,4 мянган төгрөг,

Бор-Өндөр сумын СХС-д 6194,4 мянган төгрөг, ЖДБДС-д 402,2 мянган төгрөг,

Бэрх СХС-д 15140,6 мянган төгрөг, ЖДБДС-д 13311,0 мянган төгрөг,

Батноров сумын СХС-д 20210,0 мянган төгрөг, ЖДБДС-д 27947,6 мянган төгрөг,

Дадал сумын СХС-д 3300,0 мянган төгрөг,

Баян-Адарга сумын ЖДБДС-д 340,0 мянган төгрөг,

Жаргалтхаан сумын СХС-д 153,0 мянган төгрөг, ЖДБДС-д 100,0 мянган төгрөг,

Норовлин сумын ЖДБДС-д 4750,0 мянган төгрөгийн авлагыг барагдуулсан байна.

Дэлгэрхаан, Галшар, Баянхутаг сум төлөлт байхгүй байгааг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээлж байна.