“МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН 100” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ШАЛГАРЛАА

2021.03.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хүүхэд, залуучуудад Монгол улсынхаа Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл эрмэлзлийг төрүүлэх, тэдний авъяас, чадварыг нээн хөгжүүлэх, шилдэг бүтээлүүдийг алдаршуулан олон нийтэд сурталчлах за...

Хүүхэд, залуучуудад Монгол улсынхаа Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл эрмэлзлийг төрүүлэх, тэдний авъяас, чадварыг нээн хөгжүүлэх, шилдэг бүтээлүүдийг алдаршуулан олон нийтэд сурталчлах замаар, иргэд, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион явуулсан “Монгол улсын зэвсэгт хүчин 100” сэдэвт гар зургийн уралдаанд оролцсон оролцогчдын шагналыг өнөөдөр гардууллаа.

Уралдаанд оролцогчдод тус уралдааныг Зохион байгуулагч Аймгийн ЗДТГ, Монгол цэргийн Нэгдсэн холбооны салбар зөвлөл, Боловсрол соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд хүлээн авч, шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав гардууллаа.

Тус уралдаанд нийт 9 сургуулийн 35 бүтээл ирснээс бага насны /6-10 нас/ төрөлд

Тэргүүн байранд Хэрлэн IV сургуулийн 2В ангийн сурагч Ж.Сумъяабазар

Дэд байранд Хэрлэн нэгдүгээр сургуулийн 2Ж ангийн сурагч Б.Цээнэтэй

Гутгаар байранд Жаргалтхаан сумын ЕБС-ийн сурагч А.Мишээл нар

Сургуулийн дунд насны /11-14/ ангилалд

Тэргүүн байранд Баянхутаг ЕБС-ийн 8а ангийн сурагч Г.Дэлгэрдалай “Гонгор баатар” зургаар,

Дэд байранд Хэрлэн IV сургуулийн 6б ангийн сурагч А.Марал

Гутгаар байранд Хан Хэнтий ЦС-ийн 8а ангийн сурагч З.Алунгуа нар шалгарсан бол

Ахлах ангийн сурагчдын /15-18/ ангилалд Тэргүүн байранд Хан Хэнтий ЦС-ийн сурагч Ө.Эрдэнэбат

Дэд байранд Хэрлэн I сургуулийн сурагч Т.Мөнхтэмүүлэн

Гутгаар байранд Хан Хэнтий ЦС-ийн сурагч Ө.Өнөрболд нар шалгарч тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдын бүтээлийг улсын уралдаанд явуулна гэж албаны эх сурвалж мэдээллээ.