ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЭРХМИЙН ДЭЭД МОНГОЛ ЭР ХҮН” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН ЦАХИМ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2021.03.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан “ЭРХМИЙН ДЭЭД МОНГОЛ ЭР ХҮН” сэдэвт цахим уралдааны нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдын шагналыг гардуулл...

Өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан “ЭРХМИЙН ДЭЭД МОНГОЛ ЭР ХҮН” сэдэвт цахим уралдааны нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдын шагналыг гардууллаа.

Тус уралдаан нь улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын төрт ёсны болон ардын уламжлал, үнэт зүйл тэдгээрийг уламжлан үргэлжлүүлэхэд орчин үеийн Монгол эр хүний гүйцэтгэх үүргийг өсвөр үеийнхэнд ухамсарлан ойлгуулах замаар иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилгоор ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа юм.

Уралдааны шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбооны орон нутаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн гардууллаа.

Уралдааны тэргүүн байранд Тэмүүжин ЦС-ийн 12Г ангийн сурагч О.Ичинхорлоо,

Дэд байранд Хэрлэн 4-р сургуулийн 12а ангийн сурагч М.Сансармаа,

гуравдугаар байранд ХХЦС-ийн 12а ангийн сурагч М.Гансугар нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан бол

Шагналт байруудад Батноров сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Нямхатан

Тэмүүжин ЦС-ийн сурагч 12а ангийн сурагч Э.Цогзолмаа

Тэмүүжин ЦС-ийн сурагч 12а ангийн сурагч Э.Ариун-Эрдэнэ

Өлзийт ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хэрлэнтуяа

Хан Хэнтий ЦС-ийн 12в ангийн сурагч Э.Анужин

Бэрх ЕБС-ийн 12б ангийн сурагч Э.Энхриймаа

Хан Хэнтий ЦС-ийн 12б ангийн сурагч Г.Эрдэнэтөгс нар тус тус шалгарч, талархал хүлээн авлаа.

Тус уралдааны нэгдүгээр шатны уралдаанд нийт 30 эсээ ирснээс зохион байгуулагчид эхний 10 байрыг эзлүүлсэн байна. Мөн шалгарсан оролцогчдын бүтээлийг улсын уралдаанд оролцуулах юм байна. Мөн шилдэг оролцогчдын эсээг Хэнтийн Мэдээ сонинд цувралаар нийтэлнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ мэдээлэв.