178 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТТАЙ БОЛЛОО

2021.03.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
“ХЭТИЙН ХЭНТИЙ-2024” Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 178 төрийн байгууллагуудад Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль...

“ХЭТИЙН ХЭНТИЙ-2024” Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 178 төрийн байгууллагуудад Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан шаардлагын дагуу үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх зорилтыг тусгасан.

Үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үе буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард 8 байгууллага үйлчилгээний стандарттай байсан бол өнөөдөр 178 төрийн байгууллага үйлчилгээний стандарттай болсныг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс мэдэгдлээ.

Үйлчилгээний стандарт нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, соёл, гадаад төрх, ажлын байранд тавигдах шаардлага, үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны хэм хэмжээг тодорхойлж үйлчлүүлэгчид /иргэд/-дээ өгч буй амлалтын баримт бичиг мөн юм.Нөгөөтээгүүр энэхүү стандартын зорилго нь төрийн албан хаагчид төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын стратеги зорилтыг хангахад оршиж байна.

Ингэснээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн Мэргэшсэн, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх зорилтын нэг арга хэмжээ биелсэн гэсэн үг юм. Цаашид үйлчилгээний стандартаа баримтлан ажиллахад Нутгийн захиргааны байгууллагаас хяналт тавин ажиллах аж.