ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН “ЦЭРГИЙН ДУУ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ” ДУУНЫ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2021.02.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Иргэд, хүүхэд залуучуудад Монгол улсын Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, цэ...

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан Иргэд, хүүхэд залуучуудад Монгол улсын Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, цэрэг- эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Цэргийн дуу хэн сайн дуулах вэ" уралдааныг Хан Хэнтий чуулга, сумдын ЗДТГ, соёлын төвүүдтэй хамтран зохион байгуулж байна.

Уралдаан цахимаар, хоёр үе шаттай явагдах бөгөөд шалгарсан оролцогчдоос нэг, хоёр, гуравдугаар байрыг шалгаруулж, шагнаж урамшуулахын зэрэгцээ, бичлэгийг нийтийн хүртээл болгох юм байна.