МЭНДЧИЛГЭЭ

2021.03.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Амархан сайн байцгаана уу? Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн Монгол Ардын Намын 100 жилийн түүхт ойн мэндийг Хан Хэнтийчүүддээ өргөн дэвшүүлье. Монгол Ардын Н...

Амархан сайн байцгаана уу?

Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн Монгол Ардын Намын 100 жилийн түүхт ойн мэндийг Хан Хэнтийчүүддээ өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Намын түүх бол эцэг өвгөд, эх орончдын түүх, Монгол эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүх юм.

1992 оны үндсэн хууль батлагдаж, сонгууль явагдаж эхэлснээс хойш Хэнтий аймагт 2016 оныг хүртэл улс төрийн хоёр хүчин ээлж дараалан эрх барьж ирсэн. Харин 2016 оноос хойш манай ард иргэд Монгол ардын намын бодлого хөтөлбөр, хийж бүтээсэн ажил үйлс, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын буухиаг үргэлжлүүлэн 2020 онд ч Монгол Ардын Намыг сонгож, түүхэн сонголтыг хийсэнд талархаж байна.

Улс хувьсгалын 100 жил, Монгол ардын намын түүхэн 100 жилийн ой тохиосон энэ жил Хэнтий аймгаас Ууган намын дарга нь, Улсын Ерөнхий сайд нь ч сонгогдож, улс гэр, аймаг орон нутгаараа хөгжлөө урт хугацаагаар төлөвлөсөн, дэвжин дээшлэхийн өлзийтэй он жилүүд тохиож байна.

Ингээд Хан Хэнтийн ард иргэд, ахан дүүс, азай буурлууд та бүхэндээ Ази тивийн анхны улс төрийн хүчин, Монгол ардын намын 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

ХҮНДЭТГЭСЭН: ХЭНТИЙ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ