ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДЛЫГ МАРГААШ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООР ХЭЛЭЛЦЭНЭ

2021.02.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, Улсын онцгой комисс, ЭМЯ, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Сумъяабазар нар 21 аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, ...

Өнөөдөр МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, Улсын онцгой комисс, ЭМЯ, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Сумъяабазар нар 21 аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, ирэх гуравдугаар сарын нэгнээс сурагчид танхимаар хичээллэх талаар, Нийслэлээс орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих тухай, тусгаарлах байр, /ковид-19/ цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар орон нутагт ирүүлсэн түр журмууд, чиглэлийн талаар мэдээлэл өгч, аймгуудаас санал, хүсэлт хүлээн авлаа.

Цахим хурлаар Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат:

- Гуравдугаар сарын нэгнээс нийтийн тээвэр хот хооронд зорчих талаар,

- Улсын онцгой комиссын шийдвэр орон нутагт албажиж ирэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүрсний дараа хугацаа алдаж ирдэг талаар,- Хүнс тээвэрлэж байгаа жолооч нарыг зах худалдааны төвүүдэд PCR шинжилгээ өгөх боломжоор хангах, Гэрийн ажиглалтыг хугацааг тодорхой болгох талаар санал хэлж,

“Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээнд зориулан Хэнтий аймагт хуваарилсан PCR шинжилгээний аппаратыг буцаан татан авсан, тиймээс даруй эргүүлэн явуулах боломж бий эсэхийг лавлаж, Түргэвчилсэн оношлуур хүслээ.

Харин МУ-ын Шадар сайд С.Амарсайхан: Зах худалдааны төвүүдэд тусгайлсан журам мөрдөгдөн эхэлж байгааг дуулгаж, гуравдугаар сарын эхний хагас багтаан шинжилгээ авах төхөөрөмжүүдийг байршуулна гэв. Мөн ариутгал, халдваргүйтгэлийг шат дараатай хийж байгаа, Нийслэлийн онцгой комисс хариуцан ажиллаж буйг хэллээ. Үүнчлэн түргэвчилсэн шинжилгээний оношлуурын нөөцөөр хангах ажлыг нэгдсэн байдлаар зохион байна Захиалгаа Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссод өнөөдөртөө багтаан ирүүлэхийг аймгуудад даалгаж, PCR шинжилгээний аппаратыг дагалдах хэрэгслийн хамт яаралтай илгээхээ илэрхийлж, лабораторийн хүчин чадлыг зөв ашиглах, төлөвлөхийг үүрэг болгож, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулахыг хүслээ.

МУ-ын Шадар сайд, Улсын онцгой комисс, ЭМЯ, БСШУЯ-ны ирүүлсэн түр журамтай холбогдуулан аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудад дараах үүрэг даалгавруудыг өгч, маргааш бага үдэд шуурхай штабаар хэлэлцэн, улмаар 16 цагт Онцгой комиссыг хуралдуулахаар боллоо.

Аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудад:

-Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах хуваарь,- Түр журмуудын хэрэгжилтэд хяналт тавих,

- Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг танилцуулах, /Аймгийн Засаг дарга амралтын өдрүүдэд биечлэн зарим сумд, аймгийн төвийн сургуулиудын бэлэн байдлыг шалгахаар боллоо/

- Сургуулиудын ариутгал халдваргүйтгэл хийх төлөвлөгөө, төсвийн хамт гаргах,- Нийтийн тээврийн бэлтгэл бэлэн байдлыг хангах,

- Хот хоорондын авто машины хөдөлгөөний зохион байгуулалт хийх,

- Гэрийн ажиглалтад байгаа айлын хүүхдүүдтэй холбоотой зохион байгуулалт хийх,

- Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавих зохион байгуулалт хийх зэрэг тодорхой үүрэг, даалгавруудыг өглөө.

Зохион байгуулалттай холбоотой асуудлаар маргааш 11 цагийн Шуурхай штабын хурлаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв, Зооноз өвчин судлалын төв, Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээлэл хийх аж.