МАХ, ХҮНС ТЭЭВЭРЛЭЖ БУЙ ЖОЛООЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2021.02.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Хэрлэн сумын Засаг бөгөөд Чингис хотын Захирагч М.Шүрэнцэцэг нар өнөөдөр цар тахлын үед Хэнтий - Уланбаатарын хооронд зөвшөөрөлтэй хүнс, мах тээвэрлэж байгаа Хэрлэн сумын 40 шахам жолоочтой уу...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Хэрлэн сумын Засаг бөгөөд Чингис хотын Захирагч М.Шүрэнцэцэг нар өнөөдөр цар тахлын үед Хэнтий - Уланбаатарын хооронд зөвшөөрөлтэй хүнс, мах тээвэрлэж байгаа Хэрлэн сумын 40 шахам жолоочтой уулзлаа. Тэд аймгийн зөрчлийн тухай хууль, торгууль, тусгаарлалтын дэглэмтэй холбогдуулан аймгийн Засаг даргад удаа дараа цахимаар хүсэлт ирүүлээд байсан юм. Тиймээс аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Пүрэвээ, тасгийн зохицуулагч нар, Мэргэжлийн хяналтын газар, авто тээврийн төвийн мэргэжилтнүүдийг байлцуулан уулзалт хийлээ.

Ингэхэд жолооч нар аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад хичээл танхимаар эхэлхэд тусгаарлагдах горимын зохицуулалт, PCR шинжилгээтэй холбоотой асуудал, үнийн хөөрөгдөл, хэт өндөр торгууль тавьж буйтай холбогдуулан 16 жолооч жолоочдоо төлөөлөн санал хэлж, асуулт асуулаа.

Харин Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас жолоочдыг машин дээрээ ачаа ачиж, тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг хэтрүүлсэн, зөрчил удаа дараа гаргасан, өөрийгөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлт оруулж болзошгүй нөхцөл байдал гаргасныг мэдэгдэж, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Талууд хоёр цаг орчим хэлэлцэсний эцэст Аймгийн Засаг даргын санаачилгаар Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээг хэтрүүлэхгүй тээвэр хийх, Истана машин дээрээ нэмэлт ачаа тээвэрлэхгүй байх, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед /3-р сарын 30-ны өдрийг хүртэл/ нийслэл рүү мах тээвэрлэж, эргээд орон нутгаа хүнсээр хангаж байгаа жолооч нарт хүндрэл учруулахгүй байх, жолооч нар цагдаагийн газраас тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхаар боллоо.

Үүнчлэн цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөл байгуулах тухай, цаашид /хугацааг товлоогүй/ зориулалтын тээврийн хэрэгслээр мах, хүнс тээвэр хийх зохицуулалт хийх талаар мэдээлэл хүргэв.