Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЦАГДААГИЙН ГАЗАР, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ГУРАВЛАСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Батсайхан, сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гуравласан гэрээг үзэглэлээ.
Ингэснээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, гэмт хэргийг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлсэн юм.
Мөн үеэр Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн ахмад Д.Амаржаргалыг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны одон"-оор шагнасныг аймгийн Засаг дарга гардуулан өглөө.
Цэргийн гавьяаны одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, хууль сахиулах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавъяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт гардуулдаг байна.