ЦЭНХЭРМАНДАЛ, БАЯН-ОВОО СУМД "БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУМ"-ААР ШАЛГАРЛАА

2021.02.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 онд “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж,...

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 онд “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулсан Баян-Овоо, Цэнхэрмандал сумдын удирдлагуудад талархал илэрхийлж, тухайн сумдыг “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ СУМ” -аар шалгаруулан, өнөөдөр батламж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

Төрийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, байгальд ээлтэй зөв дадал хандлагыг төлөвшүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан Баян-Овоо, Цэнхэрмандал сумын удирдлага, хамт олон, ард иргэдэд талархал илэрхийлье.