НОРОВЛИН СУМЫН АНГИРТ БАГИЙН МАЛЧИД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССОД 43 ХОНЬ ХАНДИВЛАЛАА

2021.02.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Норовлин сумын Ангирт баг 60 гаруй малчин өрхтэй. Тус багийн малчид нэгдэн цар тахлын хүндрэлийг хамтдаа даван туулах зорилгоор “Сэтгэлийн хандив” өрнүүлж, 43 хонь цуглуулан аймгийн Онцгой комиссод өнөөдөр гардуулан өглөө. Ти...

Норовлин сумын Ангирт баг 60 гаруй малчин өрхтэй. Тус багийн малчид нэгдэн цар тахлын хүндрэлийг хамтдаа даван туулах зорилгоор “Сэтгэлийн хандив” өрнүүлж, 43 хонь цуглуулан аймгийн Онцгой комиссод өнөөдөр гардуулан өглөө.

Тиймээс аймгийн Засаг дарга Ангирт багийн малчин иргэдийн төлөөлөлтэй уулзаж талархлаа илэрхийлсэн бөгөөд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа товч танилцуулсан юм.

Мөн малчдынхаа энэхүү сэтгэлийн хандивыг постод ажиллаж байгаа албан хаагчид болон Шуурхай штабт ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнсэнд зориулахаар шийдвэрлэж, аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос Чингис хот чиглэлд 6 пост, 30 орчим төрийн албан хаагчид ажиллаж байгаа бол аймгийн Шуурхай штабт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байна.