ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДЭРГЭДЭЭ “ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ” ФЭЙСБҮҮК ХАЯГИЙГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021.02.19
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Иргэн таныг сонсъё хаягаар аймаг орон нутгийн өмнө болон олон нийтийн эрх ашигт тулгамдсан, төрийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээн авахаас гадна, аливаа ажил, асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн санал оро...

Иргэн таныг сонсъё хаягаар аймаг орон нутгийн өмнө болон олон нийтийн эрх ашигт тулгамдсан, төрийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээн авахаас гадна, аливаа ажил, асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн санал оролцоонд тулгуурлаж, цахимаар, фокус хэлбэрээр санал авч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн иргэдийн санал, хүсэлтийн хариуг 7 хоногийн дотор цахимаар болон утсаар мэдэгдэх юм байна.

Харин аймгийн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг төрийн мэдээллийн нэгдсэн сайт www.khentii.mn вебсайтаар, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, “Иргэдээ сонсъё-70563111” төвийн тусгай дугаарын утсаар авч “Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах шийдвэрлэх журмын” дагуу шийдвэрлэдэг билээ. Тус төвөөр иргэдийн өргөдөл гомдлыг сүүлийн дөрвөн жил 96-98 хувьтай шийдвэрлэсэн бөгөөд, 100 хувьд хүргэхийг зорин ажиллаж байна.

https://www.facebook.com/irgeneesonsoy