АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.02.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Долоо хоног бүрийн даваа гарагт аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал болдог. Тэгвэл өнөөдөр тус зөвлөлийн ээлжит хурал болж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үүрэг даалгаврын хэрэгжилт, энэ онд хийж хэрэгжүүлэх а...

Долоо хоног бүрийн даваа гарагт аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал болдог. Тэгвэл өнөөдөр тус зөвлөлийн ээлжит хурал болж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үүрэг даалгаврын хэрэгжилт, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар зөвшилцөж, таван ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Тухайлбал, ард иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор “Хэнтий орон сууц” ажлын хэсэг, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг, орон нутагт мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх зорилгоор Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх арга хэмжээг боловсруулах ажлын хэсэг, Байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, үүнд түшиглэн орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг судлах ажлын хэсгүүдийг Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нараар ахлуулан байгуулж байна.

Үүнчлэн Засаг дарга "- Удирдлагын зөвлөл, ЗДТГ-ын хэлтсийн дарга нарт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгож, ажлын чанарт онцгой анхаарах"-ыг даалгалаа. Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан, хийж хэрэгжүүлэх ажил тодорхой болсон учраас шуурхай, хариуцлагатай ажиллахыг даалгав.

Аймгийн Засаг дарга маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр албан байгууллагын дарга, эрхлэгчидтэй албан уулзалт хийж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэх бол энэ сарын 22-ны өдөр сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна.

"Хэтийн Хэнтий-2024" бодлогын баримт бичгийг боловсруулах явцад салбар дундын уялдаа холбоо, байгууллага хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж ажлын хэсгээс дүгнэсэн учраас энэ оноос эхлэн ЗДТГ-ын хэлтсийн дарга сарын эхний хагаст хариуцсан агентлаг, төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж хэвшиж байгаа бол сүүлийн хагаст Засаг дарга биечлэн уулзаж, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой ажлыг шалгах үр дүнгийн хурлыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.