Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГААС "УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ” НЭГ, “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ “10, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН НЭГ ТӨРЛӨӨ
17 дугаар жарны "Хотол төгс" хэмээх хулгана жилийн амжилтаараа Хэнтий аймгаас дараах малчид улсын аварга болсон байна.
“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Хишигдуламын НАМСРАЙЖАВИЙНХ тодорсон бол
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр:
Дадал сумын Онон багийн малчин Мягмарын МӨНХТӨР
Дархан сумын Дотуурбулаг багийн малчин Наваанлувсангийн ГЭРЭЛБАДРАХ
Батноров сумын Баянбулаг багийн малчин Оросын ТӨМӨРБААТАР
Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Дугаржавын ЭНХБОЛД
Батноров сумын Эрдэнэчандмань багийн малчин Сандагдоржийн БАТСУУРЬ
Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Рашийн НАСАНБАТ
Галшар сумын Сангийн далай багийн малчин Дэрийлаагийн Лхагвасүрэн
Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Тэрбишийн ЭНХБОЛД
Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Гомбын АЛЕКСАНДР
Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Энхбаатарын АМГАЛАНБАЯР нар тус тус шалгарсан байна.
Харин Мөрөн сумын Зөөлөн багийн саальчин Жамсарандоржийн СЭРЖМЯДАГ “УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” болсон амжилт үзүүлжээ.
Үүнчлэн "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар Хэрлэн сумын хоёрдугаар багийн ногоочин Долгорын Чимгээ нар тодорчээ.
Малч арга ухаан, хөдөлмөрөө зүтгэлээрээ хошуучлан манлайлсан улсын аваргууддаа болон Газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийт аваргадуудаа баяр хүргэе.