ХЭРЛЭН СУМЫН 16 ОЮУТАН “ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН” БОЛЖ, БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2021.02.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Улсын их хурлын 18 дугаар тойрогт Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд болох МУ-ын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон “Азийн ...

Улсын их хурлын 18 дугаар тойрогт Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд болох МУ-ын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэн, “Эргэх холбоо” ТББ, “LEAD KHENTII” клуб хамтран Хэнтий аймгийн оюутнуудын дунд зарласан 2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлэгт уралдаанд амжилттай оролцож, “ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН”-аар шалгарсан Хэрлэн сумын оюутнуудад батламж ирүүлснийг Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захираг М.Шүрэнцэцэг нар гардуулан өглөө.

Уралдаанд шалгарсан оюутнууд тэтгэлэгт хамрагдсанаар 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг авч байна гэсэн үг.

“ТЭТГЭЛЭГТ ОЮУТАН”-аар:

Хэрлэн сумын нэгдүгээр багаас Д.Тамираа, О.Танан-Эрдэнэ, Т.Хоролгарав;

Хэрлэн сумын хоёрдугаар багаас Г.Мөнхбилэг, А.Цэрэн-Очир, Ц.Сарангоо;

Хэрлэн сумын гуравдугаар багаас Б.Наранзул, Э.Ихэрцэцэг;

Хэрлэн сумын дөрөвдүгээр багаас Ж.Булган, Б.Жаргалмаа, Л.Сугар, М.Мөнх-Эрдэнэ;

Хэрлэн сумын 5-р багаас М.Сумъяабазар /Батноров/, А.Долгорсүрэн

Хэрлэн сумын 6-р багаас Г.Хандсүрэн, Өлзийт тосгоноос М.Хонгорзул, Тахилгат тосгоноос С.Отгонсарнай нарын оюутнууд тэтгэлэгт хамрагдаж батламжаа гардан авлаа.

Аймгийн Засаг тэтгэлэгт хамрагдсан нийт оюутнуудад хандаж, амжилттай суралцаж, эх орондоо хэрэгтэй, чадварлаг боловсон хүчин болохыг хүслээ.