"ТӨМӨР" ҮХЭР ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР САЙЧУУДАА ШАГНАЛАА

2021.02.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдсан сайчуудын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат нар Ёслол хүндэтг...

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдсан сайчуудын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат нар Ёслол хүндэтгэлийн танхимд гардууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Бор-Өндөр сумын иргэн Дүгэрээгийн Очир,

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС ОДОН”-ООР Хэрлэн сумын ахмад настан Чагнаагийн Цэрэнжид,

Хэрлэн сумын ахмад настан Шаравжамцын Цэвгээ,

“Тэмүүжин цогцолбор” сургуулийн багш Гансүхийн Нэргүй,

Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Жамбын Энхмөнх,

Батноров сумын малчин Янваарийн Лхагвасүрэн,

Батноров сумын иргэн Мөнхийн Амгаланцэцэг,

Галшар сумын иргэн Дамдингийн Ганбат нарыг

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ААР

Норовлин сумын малчин Нэргүйн Чимэгтогос

Норовлин сумын малчин Дамдинбазарын Ганбаасан нар тус тус шагнагдлаа.

Үүнчлэн Барилгын Салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ажилтнаар Цэндсүрэнгийн Шүрэнцэцэг, Лувсангийн Ганбаатар нарыг“Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Сандагийн Цэрмаа, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Гомбын Дагийцээрэв нар тус тус шагналаа.

Нийт шагнагдсан сайчууддаа Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэе.