“СЭЦЭН ХАНЫ ХҮЛЭГ” МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНООС ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2021.02.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
“Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооноос өнөөдөр аймгийн хүндэтгэлийн танхимд 2019 оны /гахай жил/ шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслол боллоо. Өнгөрсөн жил /Ковид-19/ цар тахлаас шалтгаалан шилдгүүдээ шалгаруул...

“Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооноос өнөөдөр аймгийн хүндэтгэлийн танхимд 2019 оны /гахай жил/ шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулах ёслол боллоо. Өнгөрсөн жил /Ковид-19/ цар тахлаас шалтгаалан шилдгүүдээ шалгаруулж чадаагүй аж

.Шагнал гардуулах ёслолд аймгийн Засаг дарга "Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны дэд тэргүүн Ц.Идэрбат, нарийн бичгийн дарга Н.Алтантөгс, МУ-ын манлай уяач Г.Содном, тэргүүлэгчид болох Д.Цолмон, н.Бямбацогт, н.Баярхүү, н.Баяр-Эрдэнэ, н.Гомбодорж нар хүрэлцэн ирсэнээс гадна 30 шахам уяачид хүрэлцэн ирлээ.Шагнал гардуулах ёслолыг нээж аймгийн Засаг дарга Ц.Идэрбат цаашид үндэсний морин уралдаанд баримтлах бодлого, холбооны өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар танилцуулж, шагнал авч байгаа нийт уяачдадаа баяр хүргэлээ.Үүнчлэн Монголын морин спорт, уяачны холбооны ерөнхийлөгч Ц.Батсайханы ирүүлсэн “Морьтны хийморь” хандивын аяд оройлон оролцож хандив өргөсөн нийт уяачдад “Талархал” ирүүлснийг манай уяачдын холбоо хүлээн авлаа.

2019 ОНЫ ОНЫ ШИЛДЭГ УЯАЧААР:

1. Өмнөдэлгэр сумын “Сумын алдарт уяач” Д.Мөнхчулуун

2. Баянхутаг сумын “Сумын алдарт уяач” А.Батмөнх

3.Өмнөдэлгэр сумын “Сумын алдарт уяач” Б.Баярхүү

4. Галшар сумын “Аймгийн алдарт уяач” Ю.Батмөнх

5. Галшар сумын “Сумын алдарт уяач” Б.Батболд

ШИЛДЭГ АЗАРГААР:

1. Баян-Адрга сумын “Монгол улсын Манлай уяач” Г.Содномын Хүрэн азарга

2. Өмнөдэлгэр сумын “Сумын алдарт уяач” Д.Мөнхчулууны Саарал азарга

3. Баян-Адрага сумын “Сумын алдарт уяач” Ч.Дамдинбазарын азарга

4. “Аймгийн алдарт уяач” С.Цагаанцоожийн Хүрэн Азарга

5. Өмнөдэлгэр сумын О.Оюунбаатарын Бор азарга

ШИЛДЭГ ИХ НАСНЫ МОРИОР:

1. Баянхутаг сумын А. Батмөнхийн Ногоон морь

2. БорӨндөр сумын А. Батбаатарын Ногоон морь

3. Мөрөн сум Н.Ганпүрэвийн Хүрэн халзан морь

4. Цэнхэрмандал сумын н.Мөнхсайханы Хээр морь,

5. БорӨндөр сумын Б.БатӨлзийн Буурал морь

ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХЭД:

1. Шаравюмчин Эрдэнэбат /БаянАдрага сум/

2. Э.Банзрагч /Галшар сум/

3. А.Батбилэг /Хэрлэн сум/, А.Ариунцогт /Галшар сум/

4. Анхбаатар /Өмнөдэлгэр/, Б. Содбаатар /Норовлин/, М. Билгүүн /Норовлин

5. Н. Батсүх /Хэрлэн/, М. Нямбаяр /Баян-Овоо/, Б.Номин, Хаш-Эрдэнэ /Норовлин/

ШИЛДЭГ САЛБАР ХОЛБООГООР

1. Жаргалтхаан сумын “Хааны хүлэг” МСУХ

2. Биндэр сумын “Найман шарга” МСУХ

3. Галшар сум “Хардэл бэйсийн унага” МСУХ

4. Баян-Адрага сумын “Адрагын хурд” МСУХ

5. Баян-Овоо сумын “Жавхлант хурд” МСУХ

“ШИЛДЭГ ГАЛ УЯА”-гаар Өмнөдэлгэр сумын “Мандалын хурд” гал уяа тус тус шалгарлаа.