ТАНИЛЦ: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА /2020.02.09/

2021.02.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит өргөтгөсөн хуралдаан болж Аймгийн Засаг даргын 2021.02.09-ний өдрийн А/77 дугаар захирамжаар дараах шийдвэрүүд гарлаа. 1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эрсдэл аймгийн нутаг дэвсгэри...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит өргөтгөсөн хуралдаан болж Аймгийн Засаг даргын 2021.02.09-ний өдрийн А/77 дугаар захирамжаар дараах шийдвэрүүд гарлаа.

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эрсдэл аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өндөр байгаа тул 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хот хоорондын болон орон нутгийн хооронд тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

2. Хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станц, ус түгээх цэгээс бусад бүх төрлийн худалдаа үйлчилгээ болон архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг дээрх хугацаанд түр зогсоолоо.

3. Цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн орох, гарах болон сум, хот тосгоны доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, эргүүл хяналт шалгалт зохион байгуулж, хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Б.Батсайхан/, сумдын Засаг дарга, хот тосгоны Захирагч нарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хангуулж хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/-т тус тус үүрэг болгов.

4. Төрийн байгууллагууд дээрх өдрүүдэд ажлын тусгай горимд шилжиж /байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тодорхой тооны албан хаагчийн хязгаар тогтоон, дотоод зохион байгуулалт хийх/ ажиллахыг аймаг сумын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгаж, хязгаарлалт тогтоохгүй хэвийн ажиллах байгууллагын нэрсийг хавсралтаар баталлаа. /Захирамжийн хавсралттай танилцана уу/

5. Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун хайрхан, Мөрөн сумын нутаг Өндөрхаан хайрхан болон сумдын тахилгатай уул, овооны чиглэлийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд хязгаарлаж ажиллахыг сумын Засаг дарга, хот тосгоны Захирагч нарт, тус хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Б.Батсайхан/-т тус тус үүрэг болголоо.

6. Дээрх өдрүүдэд сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдүүд гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, хүч хэрэгслийг томилгоожуулж, бэлтгэл бэлэн бэлэн байдлыг ханган, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг нэгтгэн 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрүүдэд аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгав.

7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт даалгалаа.