Мэдээ мэдээлэл
БАЯНМӨНХ СУМЫН БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИН БАДГАРЫН БАТСУУРЬ, ОСОРЖАМЫН ЭНХТУЯА НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Урь унаж, жаврын үзүүр харьсан өдрүүдэд аймгийн шинэ аваргуудад шагнал гардуулах хүндэтгэлийн ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс Баянмөнх сумаас үргэлжиллээ.
Баянмөнх сумын Баянбулаг багийн Бадгарын Батсуурийн хотонд шинэ төл мэндэлсэн үеэр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хүрэлцэн очиж Б.Батсуурь, Осоржамын Энхтуяа нарт аймгийн аварга малчны шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Мөн үеэр Аварга малчин өрхөөр шалгарсан малчдадаа Баянмөнх сумын ИТХ-ын дарга Ж.Мөнхжаргал, Засаг дарга Б.Золжаргал, Сумын ЗДТГ-ын дарга А.Болормаа, Баянбулаг багийн Засаг дарга нар хүндэтгэл үзүүлж, Соёлын төвийн уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.
Б.Батсуурь 20 жил маллаж байгаа бөгөөд 2014 онд “Мянгат малчин”, 2015 оны амжилтаараа “Сумын сайн малчин” болсон байна. Эдний мал сүрэгт эзлэх хээлтэгч 35-50 хувь, ямаа 25 хувийг эзэлж байгаа бол өнгөрсөн онд 100 эхээс 100 хувь төлөө бойжуулж, 130 тонн өвс бэлтгэсэн байна. Тэрбээр 2 өрхийг 416 малаар малжуулжээ.
Мал маллах арга туршлага, малч ухаанаараа бусдыгаа манлайлан “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан танай гэр бүлд баяр хүргэе.