БОР-ӨНДӨР СУМЫН МАЛЧИН Н.ОТГОНБИЛЭГИЙНХ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО

2021.02.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Бор-Өндөр сумын Өлгий багийн малчин Нямсүрэнгийн Отгонбилэг, гэргий Майдарын Алтанчимэг нар 2020 оны амжилтаараа аймгийн аварга малчин болж, Аймгийн Засаг даргаас аваргын үнэмлэх тэмдэг, цомоо гардан авлаа. Н.Отгонбилэг 34 на...

Бор-Өндөр сумын Өлгий багийн малчин Нямсүрэнгийн Отгонбилэг, гэргий Майдарын Алтанчимэг нар 2020 оны амжилтаараа аймгийн аварга малчин болж, Аймгийн Засаг даргаас аваргын үнэмлэх тэмдэг, цомоо гардан авлаа.

Н.Отгонбилэг 34 настай, дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр их сургууль төгсмөгцөө аав ээжийнхээ шийдвэрийг хүндэтгэн малчин болсон бөгөөд 10 гаруй жил мал маллаж, 2018 оны амжилтаараа “Сумын сайн малчин” болжээ.Аав н.Нямсүрэн, ээж Цэгмид нь 1963 онд Төв аймгийн Их Хайрханы уурхайд ажиллаж байгаад гэр бүл болж, тэр цагаас хойш гурван ч уурхай дамжин ажиллаж Бор-Өндөрт иржээ. Тэд 12 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Н.Отгонбилэг айлын отгон хүү галын эзэн учраас ийнхүү малчин болжээ.

Эцэг эх нь 1993 онд тэтгэвэрт гарч малчин болохоор шийдэхэд Бор-Өндөрийн УБҮ-ээс 60 тооны мал өгч, Ардчилал, зах зээлийн үед хэдэн малаа өсгөж, өдийг хүрэхдээ малынхаа ашиг шимийг боловсруулж, морь хурдлуулж н.Нямсүрэн гуай аймгийн алдарт уяач хүртэл болж байжээ.Н.Отгонбилэг өнгөрсөн намар 25,1 тонн өвс бэлтгэж, малын хоргодолгүй урин хавартай золгож байна. Өвөл өнтэй болж байгаа тул алзахгүй, ааваасаа үлдсэн хурдан адуугаа тэжээж ирэх намар сумынхаа наадамд хурдан морь уяна гэнэ. Өнгөрсөн жил 100 эх малаас 100-107,2 хувиар төл авч бойжуулсан байна.

Хан Хэнтий нутгийн залуу малчдын төлөөлөл болж “Аймгийн аварга малчин өрх” болсон танай гэр бүлд талархал илэрхийлье.