АЙЛЫН ТУСЛАХ МАЛЧНААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛТЛОО ХӨДӨЛМӨРЛӨЖЭЭ

2021.02.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Цэдэндоржийн Ган-Өлзий, түүний гэргий Дуламжавын Одончимэг нар “Хотол төгс” хэмээх хулгана жилийнхээ амжилтаар “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат цол тэмдэ...

Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Цэдэндоржийн Ган-Өлзий, түүний гэргий Дуламжавын Одончимэг нар “Хотол төгс” хэмээх хулгана жилийнхээ амжилтаар “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат цол тэмдэг, үнэмлэх, цом гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Ц.Ган-Өлзий мал аж ахуйн салбарт 30 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд анх Хэрлэн сумын Тахилгат тосгоны малчин Дугаржавын Энхболдын туслах малчнаар малчин болох гараагаа эхэлж байсан санж. Тэрбээр энэ хугацаанд өөрийн цөөн малаа 2000 мянга давуулан өсгөж, дөрвөн өрхийг 1134 малаар малжуулсан байна. Улмаар 2014 оны амжилтаараа мянгат малчин, 2017 оны амжилтаараа “Сумын сайн малчин” болжээ.

Эднийх нийт сүрэгт эзлэх хээлтэгчийг 62,5 хувьд хүртэл өсгөсөн бол ямаа 14 хувийг эзэлж байна. Өнгөрсөн намар 85 тонн өвс бэлтгэжээ.Аварга малчин өрхийн шагнал гардуулах ёслолд Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Бат-Эрдэнэ, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Хүрэлзүрх, Тахилгат тосгоны захирагч Ш.Шинэбаяр, Захирагчийн ажлын албаны ажилтнууд хүрэлцэн ирж, шинэхэн аваргадаа хүндэтгэл үзүүлж, улсын аварга малчин болохыг хүслээ. Мөн Хэрлэн сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Ганчөдөр, "Хэрлэнгийн барьяа" хамтлагийн уртын дуучин Б.Өнөржаргал нар ерөөл магтаал, бэлэг дэмбэрлийн үг хэлж, уртын дуугаа өргөн барилаа.

С.Ган-Эрдэнэ