"ХАН ХЭНТИЙН МӨРДӨСТӨНГҮҮД БҮЛГЭМ"-ЭЭС ЦАР ТАХЛААС ХАМГААЛАХ НҮДНИЙ ШИЛ, ХАМГААЛАХ ХУВЦАС ХАНДИВЛАЛАА

2021.02.04
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Хан Хэнтийн мөрдөстөнгүүд бүлгэмээс Хэнтий аймгийн онцгой комиссд нүдний шил 40 ш, нэг удаагийн комбинзон /хамгаалах хувцас/ 40 ширхэгийг хандив болгон ирүүлсэнийг аймгийн Засаг дарга хүлээн авлаа. Тэд аймгийн Онцгой...

Өнөөдөр Хан Хэнтийн мөрдөстөнгүүд бүлгэмээс Хэнтий аймгийн онцгой комиссд нүдний шил 40 ш, нэг удаагийн комбинзон /хамгаалах хувцас/ 40 ширхэгийг хандив болгон ирүүлсэнийг аймгийн Засаг дарга хүлээн авлаа.

Тэд аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, сумдын онцгой комисс, /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэхээр 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд, төрийн албан хаагчдад өндөр амжилт хүслээ.Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын үйл ажиллагааг дэмжиж хандив өргөсөн та бүхэнд нийт Хан Хэнтийчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС