ТАНИЛЦ: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА /2021.02.03/

2021.02.03
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргын 2021.02.03-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/64 дүгээр захирамжаар дараах шийдвэрүүд гарлаа. 1. Орон нутгийн хэмжээнд коро...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын гуравдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргын 2021.02.03-ны өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/64 дүгээр захирамжаар дараах шийдвэрүүд гарлаа.

1. Орон нутгийн хэмжээнд коронавируст халдвар / Ковид-19/-ын цар тахлын голомт үүсээгүй, эрүүл бүс байгаатай холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг /Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад/ хэвийн горимд ажиллуулахаар боллоо.

2. Ерөнхий боловсролын 1, 2, 5, 9 дүгээр ангийн сурагчдын давтлагыг эцэг эхийн сайн дурын зөвшөөрлийн үндсэн дээр 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс танхимын давтлагыг эхлүүлэх, давтлага эхлүүлэхтэй холбогдуулан хүүхдийн бүртгэл, сургалтын цагийн хуваарь, анги танхимийн бэлтгэл ажлыг хангуулахыг Боловсрол соёлын газар /С.Мөнхцэцэг/, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/-т тус тус үүрэг болгов.

3. Төрийн байгууллагуудын 0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд /ганц бие эцэг/ гэрээс ажиллах боломжийг бүрдүүлж, цалин хөлсийг тооцож олгохыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгов.

4. Хүнс тээвэрлэлт хийх зөвшөөрөл, QR код авсан хувь хүн болон хуулийн этгээдүүд үнийн хөөрөгдөлт үүсгэж болзошгүйд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

5. Хэнтий аймгийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн 10:00-19:00 цаг хүртэл архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулахыг /Баар, караоке, цэнгээний газраас бусад/ аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрч, цагийн хязгаарлалтад хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Б.Батсайхан/, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газрын дарга /Б.Сүнгээ/-т тус тус үүрэг болгов.

6. Иргэдийн эрүүл мэнд, бие бялдарыг хөгжүүлэх, дархлааг дэмжих зорилгоор спорт заалны үйл ажиллагааг 18-аас дээш насны /Секц дугуйлан хамаарахгүй/ 15 хүнээс ихгүйгээр 2 цагийн хугацаатай зохицуулалт хийхийг Биеийн тамир, спортын газрын дарга /Г.Нэргүйбаатар/, Боловсрол соёлын газар /С.Мөнхцэцэг/, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хангуулан хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газрын дарга /Б.Сүнгээ/-т тус тус үүрэг болголоо.

7. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны А/59 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулж иргэдэд уриалж ажиллахыг Сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.

8. Баяр амралтын өдрүүдэд сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, хүч хэрэгслийг томилгоожуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг нэгтгэн 2021 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 15:00 цагийн дотор ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

9. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн А/544 дугаар захирамжийг хүчингүйд тооцлоо.

10. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав /, Шуурхай штабын дарга /дэд хурандаа Ж.Эрдэнэбат/ нарт даалгав.